Номын сан



МУБИС нь 2014 оноос Багш боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсролын чанарыг дээшүүлэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг нийгмийн хэрэгцээ шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн иж бүрэн шинэчлэн хэрэгжүүлж эхлээд байна. Мөн сургалтын цахим орчинг бүрдүүлэн сургалт, эрдэм шинжилгээний 10-аад удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэв.
Багш боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд элсэгчид болон төгсөгчдийн чанарт анхаарч, оюутан суралцагчидаа төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, багшлах дадлагын чанарыг сайжруулж, тэтгэлэгтэйгээр хөдөө орон нутагт оюутны багшлах дадлагыг гүйцэтгүүлж байна.
Өнөөдөр тус их сургуулийн захирлаар доктор, профессор Д.Мөнхжаргал ажиллан Сургалт, хамтын ажиллагаа, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, Эдийн засаг, хамтын ажиллагаа гэсэн 3 дэд захирлын ажлын албатай, Дотоод ажлын алба, Эрдэм шинжилгээний алба, Гадаад харилцааны алба, Хөтөлбөрийн нэгдсэн алба, Оюутанд үйлчлэх алба, Нэгдсэн хангамж, нийтлэг үйлчилгээний алба, Санхүүгийн нэгдсэн алба зэрэг алба нэгжүүдтэй, Математик, Байгалийн ухааны сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Урлаг, Биеийн тамирын сургууль, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль гэсэн 5 бүрэлдэхүүний сургууль, Архангай аймаг дахь Багшийн сургуулийн салбар сургууль гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


No comments:

Post a Comment