Оюутны бүтээл


ОЮУТНУУД ХИЧЭЭЛЭЭРЭЭ АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖҮҮД БҮТЭЭЖЭЭ
МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхмийн багш Т.Ганзориг өөрийн заадаг Программчлалын хэл хичээлээрээ суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх үүднээс сонгоны болон нэмэлт хөтөлбөрийн хичээлүүдээрээ оюутнууд, суралцагчдаар нилээдгүй бүтээлүүдийг гаргасан байна. Дээрх хичээл нь суралцагчдын хичээл хоорондын интеграци байдлыг хангахад давхар ач холбогдолтой төдийгүй, суралцагчдын инженерчлэлийн суурь мэдлэг олж авахад ихээхэн ач холбогдолтой сургалт болоод байгаа юм. 

Тус хичээлүүдээр олж авсан мэдлэг чадвараараа тэд автомат өөрөө өргөгч, хүлээлгийн систем, температур мэдрэгч цаг уурын систем, хаалганы дохиололын систем, камерын систем, гадаад хүмүүст зориулан монгол гэр болон  таван хошуу малын тухай танилцуулга /япон хэлээр/, дуугардаг болон хөдөлдөг цасан хүн гэх мэт автомат бүтээл хийцгээж, зарим бүтээлүүдээрээ үзэсгэлэн болон уралдаан тэмцээнд оролцжээ. Тус сургалтыг амжилттай явуулахад сургалтын материалаг баазын туслалцаа үзүүлсэн дэд проф. О.Алтангоо захирал МБУС-ийн хамт олорндоо талархаж байсан юм. Дээрх оюутны бүтээлүүдийг Англи улсад үйлдвэрлэгдсэн 3 ширхэг Raspberry pi 2  төхөөрөмж болон бусад холбох хэрэгслүүдээр бүтээжээ. Энэ хичээлийн жилд мэдлэгээ бүтээл болгон чадсан багш, оюутны бүтээлээс Та бүхэнд толилуулж байгаадаа баяртай байна. Ингээд улам их амжилтыг хүсье. 


No comments:

Post a Comment