2016
ОНЫ БАГШЛАХ ДАДЛАГЫН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
МУБИС төгсөгчдийнхөө чанарыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний
чадварыг сайжруулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь сүүлийн 3 жилд
оюутны тэтгэлэгтэй багшлах дадлагыг хот, хөдөө орон нутагт зохион байгуулж
байгаа явдал юм. МУБИС-ийн 2016 оны оюутнуудын тэтгэлэгтэйгээр багшлах
дадлага хийсэн тайлан үзэсгэлэн, “Шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах арга хэмжээ
МУБИС-ийн 65 жилийн ойн нэрэмжит болсноороо онцлог болж 4-р сарын 27-нд
амжилттай өндөрлөв.
Тус арга хэмжээнд БСШУ-ны
сайд Л.Гантөмөр болон МУБИС-ийн удирдлагууд, багш, оюутнууд, МУБИС-ийн
төгсөгч шинжлэх ухаан, урлаг, соёл, спортын алдартан МУ-ын Хөдөлмөрийн баатар,
Ардын багш, Ардын жүжигчид, ШУ-ны Академичид, Төрийн соёрхолт, гавьяатууд, уран
зураач нарын төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Багшлах дадлагын шилдэг номинацид
шалгарсан оюутнууд МУБИС-ийн ахмад төгсөгч ШУ, Урлаг, Соёл, Спортын
алдартнуудаас БАТЛАМЖАА гардан авсан дурсамж дүүрэн өдөр болов. Нийт багшлах
дадлагаа амжилттай хийсэн болон шилдэгийн шилдэгээр шалгарсан бүх оюутнууддаа
баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе
No comments:
Post a Comment